• 05 сарын 04, Бямба гараг
Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал
53 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1992 онд Монгол Улсын Шинэ Үндсэн хууль батлагдаж засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нь баг, хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэл гэсэн хуваарьтай болж тус Үндсэн хуулиар Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна хэмээн тусган баталснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал/ИТХ/-ын үүсэл хөгжил эхэлсэн юм. Мөн аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгож эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно гэж хуульчилж өгсөн. 1992 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль батлагдсанаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжих хууль эрх зүйн орчныг тодорхой болгосон байдаг. Зуунмод сумын ИТХ өнгөрсөн 30 жилийн хугацаанд иргэд сонгогчдынхоо итгэж хүлээлгэсэн үүргийг нэр төртэй биелүүлж, сумынхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх зорилт, үйл ажиллагааныхаа чиглэлийг дөрөв дөрвөн жилээр тодорхойлон, иргэдийн язгуур эрх ашгийг илэрхийлсэн бодлого, шийдвэрүүд батлан хэрэгжүүлж ирлээ. Улс орны нийгэм, эдийн засгийн харилцаа өөрчлөгдсөнтэй холбогдсон хүндрэл бэрхшээлийг ч Зуунмодчуудынхаа үнэтэй санал, зөвлөгөө, зарчимч шүүмжлэл, үе үеийн Төлөөлөгчдийнхөө оюун ухаан, ажлын туршлага, идэвх санаачилга, сумын удирдлагууд, ААН, байгууллагын дэмжлэгтэйгээр даван туулж бүрэн эрх бүрдээ хурлууд маань бэхжин төлөвшиж байна. Зуунмод сумын ИТХ-ын Есөн удаагийн бүрэн эрхийн хурал үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж өдгөө Нутгийн удирдлагын байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойтойгоо золгоод байна. Энэ 30 жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн тоог хүн амын байршил, засаг захиргааны нэгжийн  бүтцийг харгалзан Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар тогтоож байсан бөгөөд 1992-1996 оны хооронд хоёр бүрэн эрхийн хугацаанд тус бүр 30 төлөөлөгч, 1996-2012 оны дөрвөн бүрэн эрхийн хугацаанд тус бүр 25 төлөөлөгчтэй үйл ажиллагаа явуулж байсан бол 2006 онд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн найруулж хүн амын нягтралшил, засаг захиргааны бүтцийг харгалзан төлөөлөгчийн тоог шинэчлэн тогтоосон бөгөөд 2012-2020 оны гурван бүрэн эрхийн хугацаанд Зуунмод сумын ИТХ-ын төлөөлөгчдийн тоо тус бүр 31 болж нэмэгдсэн байна. Нийт есөн удаагийн бүрэн эрхийн хугацаанд давхардсан тоогоор 253 төлөөлөгч сум орон нутгийн хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхийн төлөө, сум орон нутгаа хөгжил дэвшилд хөтлөхийн төлөө оюун ухаанаа уралдуулан, сэтгэл зүрхээ зориулан ажилласаар иржээ. Зуунмод сумын ИТХ-ын хуралдааны чөлөөт цагаар хурлын бүрэн эрхийг хэрэгжүүлэгч ИТХ-ын Тэргүүлэгчид нь сар бүр хуралдаж сумын тулгамдсан асуудлууудыг цаг алдалгүй хэлэлцэн зохих шийдвэрийг гарган, хуралдааны тогтоол шийдэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллаж байв. 1992-2020 оны хооронд давхардсан тоогоор 94 тэргүүлэгч бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажилласан байна. 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль шинэчлэн найруулагдаж батлагдсанаар ИТХ-ын тэргүүлэгчидгүй болж тэргүүлэгчдийн оронд ИТХ-ын Зөвлөлийн гишүүд үйл ажиллагаа явуулж, хурлын чөлөөт цагт хуралдаанаар хэлэлцэх асуудлын төслийг хэлэлцэн сайжруулж хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэн ажиллаж байна.

 Зуунмод сумын ИТХ-ын Ажлын албаны ажил тогтмолжиж, ИТХ-ын хуралдаан, тэргүүлэгчдийн хуралдаан, багийн ИНХ-ын хуралдаан нь хуулийн хугацаандаа тогтмол хуралдаж аймгийн хэмжээнд тэргүүний хурлын байгууллагаар удаа дараа шалгарч, Төвийн бүсийн Түшиц хурал болсон. Зуунмод сумын ИТХ-ын тэргүүн туршлагыг бусад аймаг, сумдын хурлын байгууллагуудад сурталчлан таниулж “Нутгийн удирдлага сэтгүүл”-д удаа дараа хэвлэн нийтэлж байсан нь үе үеийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, төлөөлөгчид, Ажлын албаны хамт олны ажлын үр дүн, нутаг орноо гэсэн чин сэтгэлийн үр дүн юм.

2023-11-05 18:56:04