• 11 сарын 21, Пүрэв гараг
5-р сургууль
424 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Аймгийн АДХГЗ-ны 1992 оны 6 р сарын 26 ны 140 тоот тогтоолоор гүнзгийрүүлсэн болон техник зохион бүтээх авьяастай хүүхдийн сонгон сургах анги бүлэг бүхий дунд сургууль болон одоогоос  30 жилийн тэртээ 1992 оны  09 сарын  01-нд бага ангийн  9 бүлэг, дунд ангийн 12 бүлэг нийт 21 бүлэгтэй 600  гаруй сурагч, 44 багш ажилтантай байгуулагдсан түүхтэй.

1990 оны эхэн үед Монгол улс ардчилал зах зээлийн замыг сонгосон, Монгол улсын Боловсролын тухай шинэ хууль батлан гаргаж боловсролын салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, өөрчлөлт шинэчлэлийн олон ажлыг эхлүүлсэн түүхэн үед Монгени төслийн удирдагч МУГБ Н.Лхагва, Боловсролын хэлтсийн дарга МУГБ З.Намнансүрэн, сургуулийн захирал Д.Хуягбаатар нарын санаачилгаар сургуулийн хэв шинжийг өөрчилж, Зуунмод сумын засаг даргын 1994 оны 12- р сарын 21-ний 116 тоот захирамжаар Улаанбаатар хотын Монгени цогцолбор сургуулийн салбар болон өргөжиж,  Ерөнхий боловсролыг  мэргэжлийн сургалттай зэрэгцүүлэн олгох бүтэцтэйгээр Монгени төслийг орон нутгийн онцлогт тохируулан 18 жил амжилттай хэрэгжүүлсэн.

Төв аймгийн Засаг даргын 2002 оны 09 дүгэр сарын 03-ны  317 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болсон.

Залуу шинэ хамт олныг бүрдүүлэн, гар сэтгэл нийлж, байгуулагдсан цагаасаа аймгийн хэмжээнд ажил, амжилтаараа тогтмол эхний байруудыг эзэлж байсан бөгөөд, 2015 онд Тэргүүн  байрт шалгарч, Улсын тэргүүний түвшинд хүрсэн  сургууль, 2015 онд Монголын боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч шилдэг сургуулиар тус тус өргөмжлөгдсөн.

Тус сургуулийн  анхны захирлаар М. Баасан\1992\,  Д.Хуягбаатар\1992оноос одоог хүртэл, Нийгмийн ажилтнаар С.Дарьмаа\1992-2004\,  И.Урангоо \2004оноос одоог хүртэл\, Хичээлийн эрхлэгчээр Д.Хуягбаатар\1992\, Д.Оюунбат\1992-1994\, О.Оюунгэрэл\1992-1993\,   С.Баярсайхан\1993-1994\, Ч.Ганцэцэг\1994-1996\, Г.Баасанжав\1996-1997\, Ш.Эрдэнэчулуун\1996-1997\ Д.Цогтбаатар\1997-2004\, Д.Сувд,\2004-2008\, Д.Төмөрчөдөр\2008-2014\ Сургалтын менежер С.Эрдэнэтуяа\ 1999 оноос одоог хүртэл\, О.Мөнхтуул \2014 оноос одоог хүртэл\   нар тус тус томилогдон ажиллаж байна.

Өдгөө  манай сургууль 800  гаруй сурагч, 50 гаруй  багш ажилтантайгаар сургалт хүмүүжлийн ажиллагаагаа явуулж байна. Үүнээс Боловсролын тэргүүний ажилтан-12, Биеийн тамирын тэргүүний ажилтан-1, Монгол улсын спортын мастер 1,  Дэд мастер 2, Тэргүүлэх зэрэгтэй  багш 12 заах аргач багш 10, нийт багш нарын 69% мэргэжлийн зэрэгтэй тэргүүний багш нар байна.

 

2023-11-05 13:59:08