• 05 сарын 05, Ням гараг
хүмүүн цогцолбор цэцэрлэг
87 ХҮН ҮЗСЭН БАЙНА

2016 оноос Хүмүүн цогцолбор цэцэрлэг болон өргөжиж, Ц.Ариунаа эрхлэгчтэй 250 хүүхэдтэй 33 багш ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Тус байгууллагын үйл ажиллагаа нь бага насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгох, нийгэмшүүлэх хөгжлийг дэмжиж асран хамгаалах, хоол тэжээлээр сувилан чийрэгжүүлэх, бие бялдар өсөлт хөгжлийг нь дэмжих суурь өвчнүүдээс эрүүлжүүлэх, эрүүл ахуйн зөв дадал хэвшил олгох цогц үйл ажиллагаа явуулдгаараа онцлог юм. 

Тэргүүний цэцэрлэгээр 4 удаа 2009, 2010, 2013, 2014 онуудад шалгарч, 2017 онд аймгийн “Хөдөлмөрийн аварга хамт олон”, Эрүүл мэндийг дэмжигч байгууллага 3, 2, 1-р зэрэг, “Хүүхдэд ээлтэй байгууллага”-аар 4 удаа, “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллагаар 8 удаа, 1999, 2003, 2005, 2009 онд Зуунмод сумын “Тэргүүний байгууллага”-аар 5 удаа шалгарсан байна.

 

 

2023-11-05 21:04:11