• 05 сарын 08, Лхагва гараг
Бүжинхэн цогцолбор цэцэрлэг
65 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“Бүжинхэн” цогцолбор цэцэрлэг тус сумын 1, 6-р багт байрладаг. Анхны эрхлэгчээр Х.Мянганбаяр, 2007 оноос Ч.Ганпүрэв эрхлэгчээр ажиллаж байна. Тус цэцэрлэг 275 хүүхэд авах хүчин чадалтай, нийт 39 багш, ажиллагсадтай, мэргэжлийн багшаар бүрэн хангагдсан, одоо 11 бүлэгтэй ажиллаж 380 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг үзүүлж байна.

“Тогтвортой амжиргаа”, “Дэлхийн Зөн,, ОУБ- ын ТОНХХ, “Швейцарийн хөгжлийн агентлаг”, Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс”, “НҮБ-ын” төслүүд, Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр сургалтын орчноо сайжруулж, материаллаг баазаа бэхжүүлж, засвар шинэчлэл хийж, тоглоомын талбай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах танхим, “Эцэг эхийн мэдээллийн төв” зэргийг байгуулжээ. “СӨБ-ын хөтөлбөр”-ийн хэрэгжилтээр аймагтаа “Тэргүүний цэцэрлэг”-ээр 5 удаа шалгарчээ.

 

2023-11-05 18:13:02