• 05 сарын 05, Ням гараг
Ирээдүй цогцолбор цэцэрлэг
57 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Цэцэрлэгийн “А” байранд II, V багийн  2-6 хүртэлх насны 125-130 хүүхдийг бага, дунд тус бүр нэг, ахлах 2, бэлтгэл 1, нийт 5 бүлгээр хүлээн авч асран хамгаалж,  хөгжүүлж байна. Зүүндэлгэр  багийн нутаг дэвсгэрдэх “Б” байр 120 хүүхэд авах  хүчин чадалтай, 14 багш ажилтантай. Баруун Зуунмод  багт “В” байр  анх VI багийн цэцэрлэг нэртэйгээр  2003 оны X сарын 3-нд Английн хүүхдийн ивээх сангийн хөрөнгө оруулалт, Боловсрол соёлын газартай хамтран 25 хүүхэд авах хүчин чадалтай 4 орон тоотой, Энхтайван багийн 12-р гудамжны 26 тоотод  айлын зориулалтаар баригдсан байранд үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус цэцэрлэг 100 хувь мэргэжлийн багшаар хангагдсан. Нийт багшийн 79 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, тэргүүлэх багш 3, заах аргач 8 , магистр 2, баклавр 11, дипломын 1 багш ажиллаж байгаагаас Хөдөлмөрийн хүндэт медальтан 2, Боловсролын тэргүүний ажилтан 8, БСШУЯ-ны “ХҮНДЭТ ЖУУХ”-тай 14, ЭХТА 1, Соёлын тэргүүний ажилтан 1, Тэргүүний  залуу ажилтан алтан медальтан 4 ажилладаг. Тус цогцолбор цэцэрлэг нь СӨБ-ын “ЦӨМ” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, өөрийн байгууллагын онцлог, ардынхаа уламжлалыг өв болгон  “хүүхдийн тоглох хүсэл сонирхолыг дээдэлж тал бүрээр нь хөгжүүлье” уриатай, тоглооомын аргаар хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалтын үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байна.

 

2023-11-05 18:43:51