• 05 сарын 11, Бямба гараг
Дэгдээхий цэцэрлэг
71 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1962 онд Зуунмод хотын Номт багийн нутаг дэвсгэрт “2-р цэцэрлэг” нэртэйгээр 5 бүлэгт 125 хүүхдийн хүчин чадалтай, 16 багш, ажилчидтай байгуулагдаж, анхны эрхлэгчээр Бадамханд, З.Цэрэннадмид, Должинжав, АБТА Д.Сэлэнгэ, Т.Аюуш, С.Лайжинханд, АБТА С.Гөлгөө, БТА Д.Цогзолмаа, Д.Ариунсайхан, багшаар Д.Сүхтөмөр, Балжинням, БТА Н.Цэрэндум, БТА Г.Энхжаргал, БТА И.Ичинноров, Б.Бямбаа, Ц.Хүнбиш, Б.Баасанхүү, Н.Оюун, Б.Энэбиш, Т.Дулмаа, Буянхишиг, Дарь, дуу хөгжмийн багшаар Энххаш, М.Цэцэгмаа, Л.Доржпагма, Түмэндарь, СТА Б.Самбуу, Б.Батсайхан, Д.Мөнхзул, тогоочоор Ш.Жавзан, Я.Пажий, Ц.Отгонжав, С.Нямаа, Дашзэвэг, Г.Цэвэлмаа, С.Бямбасүрэн, слесарь Н.Гомбодавга, нярав Сэдэд, Ч.Алтаншагай, жижүүр З.Занданжав, Батболд, Пүрэвдорж, Б.Чогжмаа, Д.Бужгар, Ц.Норолхоосүрэн ажилласан 60 жилийн түүхтэй.

Тус цэцэрлэг 2003 оноос 9-р цэцэрлэг, 2-р цэцэрлэг нэгдэн “Дэгдээхий цогцолбор цэцэрлэг” нэртэйгээр 34 багш, ажилтантай, 175 хүүхдийн хүчин чадалтайгаар ажиллаж байгаад 2015 онд цогцолбор цэцэрлэгийн “Б” байрыг шинэчилж, 100 хүүхдийн хүчин чадалтай “Бумбардай” цэцэрлэг байгуулагдаж, 50 хүүхэд 10 ажилтан тус цэцэрлэгт шилжсэнээр, “А” байрандаа “Дэгдээхий” цэцэрлэг нэртэйгээр 22  багш,  ажилтантай, мэргэжлийн багшаар бүрэн хангагдаж, магистр 2, бакалавр 6, тэргүүлэх зэрэгтэй 2, заах аргач зэрэгтэй багш 3, эрхлэгчээр Д.Ариунсайхан, арга зүйчээр Д.Тогтохбаяр нар ажиллаж байна.

БСШУСЯамны хөрөнгө оруулалт 270 сая төгрөгөөр их засвар хийж, 14 сая төгрөгийн тоног төхөөрөмж, 7 сая төгрөгийн тоглоом, наадгай, зөөлөн эдлэлийг шинэчилжээ. Гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээр гадаа тоглоомын талбай, зам засч, компьютер  техник хэрэгсэл, биеийн тамирын сургалтын хэрэглэгдэхүүн, хөгжмийн зэмсэг, авч, “Багш хөгжлийн төв”-өө  тохижуулжээ. Ийнхүү хүүхдийн сурч боловсрох таатай орчин нөхцөл, багш, ажилчдын ажиллах, мэдлэг боловсролоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Тус цэцэрлэг сургалт, үйл ажиллагаагаараа аймагтаа удаа дараа тэргүүлж, аймгийнхаа цэцэрлэгийн 260 гаруй багш, арга зүйч, эрхлэгч нарт ажлын туршлагаараа арга зүй онол, дадлага хосолсон 2 өдрийн сургалт хийжээ. Багш, ажилчид хамтран даавуу материал, зөөлөн эдлэлээр хүүхдийн тоглоом, наадгай, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэн ашигладаг туршлагаараа “Хамтдаа урлацгаая” аргачилсан ном хэвлэж, тоглоом наадгайн үзэсгэлэнг аймагт 9, Улаанбаатар хотын БМДИнститутэд 1, цэцэрлэг дээрээ 13 удаа гаргаж туршлагаа аймаг, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлжээ.

Дэгдээхий цэцэрлэг 2013 онд аймагт  III байр, 2015,2016 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, 2014 онд сумын “Хөдөлмөрийн аварга, Оны шилдэг байгууллага”, “Аймгийн тэргүүний цэцэрлэг”, 2018 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, 2018 онд “Гэмт хэрэг, хэв журмын зөрчилгүй цэцэрлэг”-ээр шалгарчээ.

 

2023-11-05 18:39:23