• 05 сарын 05, Ням гараг
4-р сургууль
136 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Ерөнхий боловсролын IҮ сургууль аймгийн төвөөс 4,5 км зайд оршдог, анх 1991 онд Зуунмод сумын Зүүндэлгэр багт 374 сурагч, 27 багш, 22 ажилчинтай байгуулагдаж, захирлаар МУГБ, клиникийн профессор, МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч АБТА Ч.Доржгочоо, хичээлийн эрхлэгчээр Д.Долгор, З.Доржгочоо нар ажиллаж сургалт хүмүүжлийнхээ үйл ажиллагааг эхэлсэн түүхтэй. 1991-2016 онд суурь боловсролыг 810 сурагчид, бүрэн дунд боловсролыг 625 сурагчид эзэмшүүлж, төгсөгчдийн 95 хувь нь Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуульд элсэн суралцажээ.

Хамт олных нь дотроос МУГБ, номын санч Т.Гаваа, захирал МУГБ  Д.Чулуунсүрэн, анхны захирал МУГБ, МЗЭ-ийн шагналт, хүүхдийн зохиолч, АБТА, клиникийн профессор Ч.Доржгочоо, төгсөгч МУГЖ, дуурийн дуулаач С.Мөнгөнцэцэг зэрэг алдартнуудаас гадна БТА 15, СТА 1, СБТА 2, улс, аймаг, сумын хөдөлмөрийн Аварга багш 9, ажилчин 3 төрөн гарчээ.

Сургуулийн номын сан нэг ээлжиндээ 52 сурагч хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай, 10220 номтой, ая тухтай орчин бүрдсэн.

2010 оноос байгаль орчинд ээлтэй, гүний дулаан ашиглаж халах төслийг  Засгийн газар, СЭХГ-аас хэрэгжүүлснээр Монголын анхны  ЭКО сургууль болсон.

2016 онд цахилгаанаар халдаг, цэвэр бохир усны системд холбогдсон,  хэрэглээний халуун усаар бүрэн хангагдсан  тохилог, дулаан таатай орчин бүрдсэн жишиг Эко, дотуур байртай болсон.

2021-2022 оны хичээлийн жилд  512 суралцагч, 26 багш, 3 удирдах ажилтан, 18 ажилчид, 19 анги бүлэгтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургуулийн захирлаар БТА, магистр багш Ө.Дуламсүрэн, сургалтын менежерээр  БТА, магистр багш Д.Хунтогос, нийгмийн ажилтнаар ахлах зэрэгтэй багш Б.Өсөхзаяа, БАЗАН-ийн ахлагчаар БТА, тэргүүлэх  багш Э.Цэндбадам, НУЗАН-ийн ахлагчаар, БТА, тэргүүлэх багш С.Туяацэцэг, БУЗАН-ийн ахлагчаар БТА, тэргүүлэх багш Ц.Нарангэрэл нар ажиллаж байна.

 

 

2023-11-05 14:01:13