• 11 сарын 21, Пүрэв гараг
хүмүүн цогцолбор сургууль
370 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төв аймгийн ИТХ-ын 88-р тогтоол, Зуунмод сумын Засаг даргын 1997 оны IX сарын 05-ны 123 дугаар захирамжаар Зуунод хотын I, II, III сургуулиудыг нэгтгэн ахлах, дунд, бага сургуультай “Хүмүүн сургууль-цэцэрлэг”-ийн цогцолбор болгож байгуулсан ажээ.

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны XII сарын 05-ны 262-р тогтоолоор Монгол Улсын гавъяат багш Ж.Намсрайн нэрэмжит “Хүмүүн” цогцолбор сургууль болжээ. Энэ сургуулийн захирлаар Л.Эрдэнэцэцэг ажиллаж байна. Ахлах сургууль хүчин чадал-920, дунд сургууль хүчин чадал-920, бага сургууль хүчин чадал-250, аймгийн БСГ-аас Сайдын 321-р тушаалын дагуу ЕБС-иудын ажлыг тоон болон чанарын үзүүлэлтээр дүгнэхэд сүүлийн 15-жил “Хүмүүн” цогцолбор сургууль эхний байранд шалгарсан. 2005-2019 онд Аймгийн Тэргүүний сургуулиар–14 удаа шалгарч Улсын Тэргүүний сургуулийн төвшинд хүрсэн. 2006 онд -Улсын Шилдэг менежменттэй сургууль, 2009, 2010, 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019 онд- Аймгийн Спортын Тэргүүний сургууль, аймгийн урлагийн “Яргуй” наадмын 12 удаагийн аварга, “Дэлхийн зөн” ОУ-ын байгууллагын орон нутгийн салбарын “Хүүхэд хөгжил” бүсийн наадмын 3 удаагийн Тэргүүн шагналт, цомын эзэн,  2 удаагийн дэд байрын шагналт, “Хүүхдэд ээлтэй байгууллага”, Улсын Эрүүгийн Цагдаагийн газраас  “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” гэрчилгээ, Зуунмод сумын Тэргүүний байгууллага – 8 удаа, Боловсролын хөгжлийн хөтөлбөр төслөөр улсад шалгаран Азийн хөгжлийн банкны “хүндэт өргөмжлөл”, Боловсролын шинэчлэлээр шалгаран БСШУЯамны Хүндэт өргөмжлөл, 2007 онд - Санхүү Бүртгэлийн Тэргүүний байгууллага, 2007 онд Монголы улсын Анхдагч цогцолбор сургууль батламж, Монголын ТОП-20 сургуулийн нэг, 2010 онд  Номын сангийн үйл ажиллагаагаараа аймагт 2-р байр, 2011 онд- БСШУЯ-ны харъяа лаборатори 30-н сургуулийн бүрэлдэхүүнд багтсан, 2012 оны Аймгийн Хөдөлмөрийн аварга хамт олон, 2012 онд “Монголын Боловсролын шинэчлэлийг хэрэгжүүлэгч манлайлагч шилдэг сургууль”, 2013 онд Аймгийн “Эрүүл мэндийн дэмжигч” байгууллага-III”-аар, 2014 онд аймгийн “Эрүүл мэндийн дэмжигч” байгууллага- II”, 2016 онд Зуунмод  сумын Хөдөлмөрийн аварга хамт олон, 2018 онд Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон, 2019 онд “Олимпизмыг сурталчилах”  уралдаанд аймагт 1-р байр, улсад 3-р байр тус тус эзэлсэн. Сурагчдын хүсэл сонирхолд тулгуурлан хүүхдийн өөрийн удирдах байгууллагуудыг байгуулан сурагчдаар өөрсдийг нь удирдуулах арга барилд сургаснаар мөн улсын хэмжээний нэр алдар бүхий улс төрч удирдагч нар төрөн гарсан. Тухайлбал: УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн асан Д.Дондог, УИХ-ын гишүүн асан Су.Батболд, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, БХБ-ын яамны сайд н.Мөнхбаатар, ШУА-ын Түүхийн хүрээлэнгийн захирал академич Д.Чулуун, УИХ-ын гишүүн, аймгийн Засаг дарга асан Ж.Батжаргал

 

2023-11-05 20:59:21