• 11 сарын 23, Бямба гараг
Ахмадын хороо
146 ХҮН ҮЗСЭН БАЙНА

       1998 оны 06 дугаар сард  Зуунмод хотын Ахмадын хороог байгуулагдсан. 1998- 2002 онд  У.Доржпалам,  2002-2006 онд Д.Бадарч, 2006-2012 онд Д.Дорждэрэм, 2012-2016 онд Б.Энхтуяа, 2016-2017 оны 12 сар хүртэл  Д.Дорждэрэм,  2017 оны 12 сарын 21-нээс  Н.Дашлэгцэгмаа  ажиллаж   байна.

Сумын Ахмадын хороо нь  өнөөгийн байдлаар   2455 ахмадыг эгнээндээ багтаасан ба ахмадуудынхаа   эрүүл энх, урт удаан наслах, аятай тухтай  орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх,  ахмадуудынхаа  эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан  хувь нэмэр, гавьяа  зүтгэлийг алдаршуулах, нийгмийн амьдралд оролцох  идэвхийг өрнүүлэхэд  анхаарч   ахмадуудын дунд урлаг  соёл, боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир спорт,  олон нийтийн ажлуудыг хийж ирсэн ба жилээс жилд  агуулга хэлбэрийг баяжуулж  ирсний дүнд 1997 онд  МУСТА   Нэргүйн санаачилгаар  ахмадын хорооны дэргэд “Дөмөн” хамтлаг байгуулагдан  урлаг соёлын үйлчилгээ явуулж ахмадуудын авьяас билгийг сурталчилж ирсэн уламжлалыг сэргээн  2018 оны  04 сарын 24-нд  Зуунмод сумын  Ахмадын хорооноос  санаачлан зохион байгуулж,  шалгарсан хүмүүс болон  урлагийн ахмад ажилтнуудаас бүрдсэн  “Аялгуу” чуулгыг  шинэчлэн зохион байгуулж, аймгийнхаа  27 суманд аялан тоглолт  хийж,  авъяаслаг ахмадуудаа болон ахмадын байгууллагаа сурталчилсан ба  сумдыг  баруун, зүүн, хойд, төвийн хэмээн бүсчлэн зохион байгуулсан  ахмадын урлаг, спортын  тэмцээнүүдийг шүүн  явуулах ажлыг зохион байгуулахад Зуунмод сумын ахмадууд идэвхитэй сайн оролцож ирлээ.

Ахмад настнуудынхаа эрхийг хангах, эрүүл мэнд, хөгжил, оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээг нэмэгдүүлэх  чиг үүргээ биелүүлэх, “Ахмад настны тухай” Монгол улсын хуулийг  хэрэгжүүлэхтэй холбогдуулан  үйл ажиллагаагаа  чиглүүлж ажиллаж байна. Тус хорооны дэргэд  залуу үеийг  эрхэлсэн ажилд нь дадлагажуулах, ажил амьдралын туршлагаасаа хуваалцах зорилгоор  боловсрол соёл, эрүүл мэнд, олон нийтийн  удирдлага зохион байгуулалт, хөдөө аж ахуй,  баялаг бүтээгч, хууль эрх зүй гэсэн чиглэлүүдээр  тус бүр 5 хүний бүрэлдэхүүнтэй  зөвлөн туслах баг,   ахмад уран бүтээлчдийн  урлагийн  хамтлаг, “Асония” шидэт дэр, хаш чулуун орны эрүүл мэндийн  үйлчилгээ, граунд гольф, софт волейбол, дартс, хийн дасгал, римт гимнастик, шагайн харваа, бясалгал  зэрэг  спортын клуб, хамруулан 6 багийн зөвлөлүүд, хөдөлгөөний дутагдлаас сэргийлж эрүүлжүүлэх, тэмцээн уралдаанд ахмадуудаа хамруулах ажлуудыг зохион байгуулж байна.  

 

2023-11-05 14:15:29