• 05 сарын 06, Даваа гараг
Соёлын төв
63 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Иргэдийг амралт чөлөөт цагаар нь хөгжүүлэх, зөв зохистой амраах, хүүхэд залуучуудын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээ, орчин цагийн нөхцөлд тохирсон үзвэр, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын 2019 оны IҮ сарын 01-ний а/190 дугаар захирамжаар Зуунмод сумын “Соёлын төв”-ийг шинээр байгуулан, Монгол туургатан театрын хуучин барилгыг орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилт 288 сая төгрөгөөр “Тэ Эи Жи Пи” ХХК-аар засварлуулж, 2020 оны Х сард ашиглатанд авч, соёлын төвийн үйл ажиллагаа эхэлсэн байна.

Тус төвийн даргаар Ш.Батмөнх, соёлын өвийн ажилтан, нягтлан бодогч, бүжиг, хөгжмийн багш, үйлчлэгч, жижүүр 7 ажилтантай ажиллаж байна. Цахимаар “Хүн бүр бүжигчин”, “Бид соёлч хотын ирээдүй”, “Миний мэдэх бурхан багш”, “Дархлаагаа дасгалаар дэмжье” уриатай зумба бүжгийн аян зэрэг тэмцээнүүд явуулахын зэрэгцээ сум-хотынхоо “Төв” телевиз, Ахмадын хороотой хамтран “Уламжлалт өв соёл, түүх, зан заншил”, “цахим орчинд соёл түгээе” зэрэг цуврал нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж байна.  2021 оны ХI сараас бүжиг, хөгжмийн дугуйлангийнхаа үйл ажиллагааг тогтмолжуулан хүүхдүүдийнхээ анхны тайлан тоглолтыг хийжээ. Зуунммод сумын ЗДТГ-аас үйл ажиллагааг дэмжин 10 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгч, материаллаг баазыг нэмэгдүүлжээ.

 

2023-11-05 14:03:54