• 05 сарын 08, Лхагва гараг
Нацагдорж 5-р баг
191 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1964 онд Ногоон нуурын одоогийн цэнгэлдэх хүрээлэн/ орчмоос 3 гудамж 100 орчим айл өрх нүүдэллэн ирж суурьшсанаар үүсэн байгуулагдсан. Анхны багийн засаг даргаар Алтангэрэл, Д.Энхжаргал, Л.Отгонсүрэн,  Жамбалдорж, Т.Ганчимэг нар  Багийн засаг даргаар ажиллаж байсан.

2016-2022  он  хүртэл Багийн засаг даргаар С.Очирбат. ажиллаж байсан 2022 оны 04-р сарын 18-наас Р.Баярсайхан тус  багийн засаг даргаар ажиллаж байна. Нийт 846 өрх, 3142 хүн амтай, 2021 оны жилийн эцсийн байдлаар Тэмээ-2, адуу-341 үхэр-177, хонь-1456, ямаа-847, Бүгд 82 өрхийн 11444 мал тоолуулаад байна. Багийн Иргэдийн нийтийн хуралын даргаар Д.Оюун, ИНХ-ын тэргүүлэгчдээр С.Бямбасүрэн, Д.Амарсанаа, Ч.Мөнхтуяа, Ч.Гэрэлчимэг, багийн Засаг дарга Р.Баярсайхан, багийн зохион байгуулагч Д.Энхтуул, Үйлчлэгч Д.Эрдэнэоюун, хэсгийн ахлагч А.Соёурах, Д.Оюунтунгаа, Г.Өнөржаргал, Д.Алтанцэцэг, Ахмадын зөвлөлийн дарга Х.Нина, Багийн хэсгийн байцаагч П.Маргад нарын бүтэц зохион байгуулалттайгаар нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэн ажиллаж  байна.

Эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулж буй Өрхийн Эрүүл мэндийн төвийн их эмч Б.Мөнхтуяа, сувилагч Б.Цэрэндулам нар иргэдэд тусламж үйлчилгээг хүргэж  байна.

 

2022-01-31 00:00:00