• 05 сарын 01, Лхагва гараг
Ланс 2-р баг
150 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 

Зуунмод сумынхаа зүүн талд байрлах Ланс уулын бэлд байрладаг 17,2 га газар нутагтай.

Ланс баг 6 ажилтны орон тоотой, багийн даргаар Н.Мөнх-Өнөр, зохион байгуулагчаар М.Дэлгэрмаа, хэсгийн ахлагчаар Б.Оюунгэрэл, С.Сарнай Ж.Долгорсүрэн, сахиул үйлчлэгчээр Х.Баяржаргал ажиллаж, иргэдэд төрийн анхан шатны үйлчилгээг үзүүлж байна. Өрхийн ЭМТ-өөс эмч Б.Оюун-Эрдэнэ,  сувилагч Л.Чулуунсүх нар иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Багийн хэсгийн байцаагчаар цагдаагийн дэслэгч Д.Өлзийбаянмөнх ажиллаж явна.

Багийн   хэмжээнд хүнсний 7 дэлгүүр, Дашчойнхорлин хийд, модны зах,  “Эхлэл бейкери” “Угтаал төв”, хоёрдогч түүхий эд хүлээн авах цэг, “ЗЗБ”-ХХК, Мон-суль ШТГ зэрэг хувийн болон төрийн бус байгууллагууд ажилладаг. Тус баг 1998, 2000, 2010 онд ажил үйлсээрээ  аймгийн багуудаас II байр,  2020, 2021 оны ажлаараа сумын “Шилдэг баг”-аар 2 удаа шалгарсан. Тус баг 2022 оны байдлаар 2986 хүн амтай, үүнээс 0-17 насны 1091, 18-54 насны 1459, 55-с дээш насны 436 иргэн ажиллаж амьдарч байна. 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 12276 толгой мал тоолуулснаас адуу 1339, үхэр 964, хонь 5711, ямаатай 4262, малчин өрх 36, мал бүхий 64 өрхтэй. Тус багийн Засаг даргаар 1983-1987 онд Д.Хайчин,1987-1991 онд Д.Дунхорол,1991-2007 онд М.Ширбазар, 2007-2009 онд Н.Жамбалтарва, 2009-2017 онд А.Шаравнямбуу, 2017-2019 онд Д.Пүрэвдаш нар ажиллажээ. 2019 оноос Н.Мөнх-Өнөр,бүртгэл мэдээллийн ажилтан буюу зохион байгуулагчаар Б.Байгалмаа, Д.Төрбат, Б.Цэдэндорж, М.Батсүх, Д.Энхтуул, Д.Санжаасүрэн, Ц.Оюунтүлхүүр, М.Дэлгэрмаа, хэсгийн ахлагчаар: Н.Отгонмаам, Г.Бямбагаваа, Н.Дагиймаа, Ч.Мөнх-Алдар, С.Бямбаа, Н.Норовсамбуу, Н.Мөнх-Өнөр, Б.Оюунгэрэл, С.Сарнай, Ж.Долгорсүрэн, сахиул, үйлчлэгчээр Ц.Норовдорж, О.Мөнхцэцэг, Э.Мөнхцэцэг, Л.Отгонжаргал /асан/. Х.Баяржаргал нар ажиллажээ. 1991 онд Зуунмод сумын IV цэцэрлэг ажиллаж байсан байрыг багийн мэдэлд өгч өөрийн гэсэн контортой болж, 2018 онд УИХ-ын дарга М.Энхболдын санаачиллага дэмжлэгээр багийн нэгдсэн шинэ байр баригдаж 2019 онд ашиглалтад орж иргэдэд төрийн үйлчилгээг тохилог дулаан  цэвэр тухтай орчинд үзүүлэх нөхцөл бүрдэж мөн өөрийн хашаанд 137 мод, 70 гаруй цэцгийн мандал бүхий ногоон байгууламжтай, 7-8 автомашины зогсоолтой болгон тохижуулсан байна.  

 

 

2022-01-31 00:00:00