• 11 сарын 21, Пүрэв гараг
Номт 1-р баг
307 ХҮН ҮЗСЭН БАЙНА

1451 өрхтэй, 4988 хүн амтай, 14 малчин, 71 мал бүхий өрх, 2 ААН-ийн 10456 толгой малтай.  Багийн хүн амын 60-аас дээш хувь дээд боловсролтой, гавьяат, доктор, алдартан олонтой тэргүүний баг юм. АДХ-ын гүйцэтгэх захиргаа гэж байхад хороо байв. Анхны орон тооны бус хорооны даргаар Т.Содномжамц  ажиллаж байгаад 1991 оноос Ш.Батсүх томилогдон ажиллажээ.

Үндсэн хууль шинэчлэгдэн баг байгуулж, 1992 оноос багийн Засаг даргаар Ш.Батсүх, Н.Жамбалтарва, Д.Төрмөнх, Зина-Мидэр, Эрдэнэ, Н.Пүрэвдорж, Магнайсайхан, зохион байгуулагчаар Д.Намбар нар ажиллав. 2004-2007 онд багийн Засаг дарга Г.Цэцгээ,  зохион байгуулагч Р.Үзмээ, 2007-2013 он хүртэл багийн Засаг дарга Г.Гантөгс, 2008 оны 09 дүгээр сард Номт багийг 2 зохион байгуулагчийн орон тоо батлагдаж, Р.Үзмээ, Д.Цэнгэнжав нар ажиллаж, хэсгийн ахлагчаар Л.Олоннаст, Д.Байгалмаа, Б.Оюунцэцэг, Д.Цасанцэцэг, 2013-2016 онд Б.Жигмэддорж багийн Засаг дарга, Р.Үзмээ, З.Лхагвасүрэн, Ц.Алтанцэцэг зохион байгуулагч, хэсгийн ахлагчаар Х.Ариунсайхан, Адъяахүү, Д.Дээж, Б.Батчулуун, 2016-2020 онд багийн Засаг дарга Б.Жигмэддорж, О.Отгончимэг, Р.Үзмээ, Ж.Рэгзэнсүрэн, А.Нарангэрэл зохион байгуулагч, хэсгийн ахлагчаар Х.Ариунсайхан, Б.Наранхүү, Д.Дунгармаа, Д.Байгалмаа, Д.Мөнхгэрэлт, Д.Энхтуул, 2020-2022 онд багийн Засаг дарга Б.Жигмэддорж, зохион байгуулагч А.Нарангэрэл, хэсгийн ахлагчаар Х.Ариунсайхан, Б.Наранхүү, Д.Байгалмаа, Д.Энхтуул, сахиул үйлчлэгч З.Өсөхжаргал, 2022 оны 04 дүгээр сараас багийн Засаг даргаар Б.Туул ажиллаж байна. 

 

2022-01-31 00:00:00