• 05 сарын 13, Даваа гараг
“ХАВРЫН ЭГШИГЛЭН-2024” ТАЙЛАН ТОГЛОЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
23 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хүмүүн цогцолбор цэцэрлэг нь бага насны хүүхдийн авьяас чадварыг хөгжүүлэх, гоо зүйн боловсрол олгох, соёл урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэх чадварт суралцах, сурч мэдсэн зүйлээ тайлагнан, байгууллага, эцэг эх, багш хоорондын хамтын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “ХАВРЫН ЭГШИГЛЭН-2024” урлагийн тоглолт “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд нийт 180 хүүхэд багачууд, 250 гаруй эцэг эхчүүд оролцлоо.

Уг үйл ажиллагааны үеэр цэцэрлэгийн “А”, “Б” байранд хүүхдийн хийсэн бүтээлийн үзэсгэлэнг гаргаж эцэг эхчүүдэд сонирхуулан бяцхан хүүхдүүд маань хийсэн бүтээлээрээ бахархах, тэдэнд урам зориг хайрлах үйл ажиллагааг давхар зохион байгууллаа.

Хамтран ажилласан Зуунмод сумын Соёлын төв -ийн хамт олон, мөн эцэг ,эхийн зөвлөл эцэг, эхчүүд, багш ажилчиддаа талархал дэвшүүлье

2024-04-01 10:15:27