Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28.1.11-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахим тоглоомын газар, интернэт кафед тавих нийтлэг шаардлага болон ажиллах цагийн хуваарийг баталж, мөрдүүлэхээр хуульчилсан. Үүнтэй холбогдуулан “Цахим тоглоомын газар, интернэт кафед тавигдах нийтлэг шаардлага, ажиллах цагийн хуваарийг батлах журам”-ын төсөлд олон нийтийн санал авч байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллага та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. Та бүхний санал нь хүүхэд, өсвөр үеийнхнийг гэмт хэрэг, зөрчил болон цахим орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, цахим тоглоомын газар, интернэт кафены үйл ажиллагааг зохистой зохицуулахад чухал ач холбогдолтой юм.