• 11 сарын 13, Баасан гараг
Хаврын тариалалтаас эхэлсэн нөр их хөдөлмөр, намрын арвин ургацын үр шимээ хүртсэн Төв аймгийн тариаланчид амжилт бүтээлээ дүгнэн өнөөдөр “Алтан намар-2026” ургацын баяраа тэмдэглэлээ.
7 ХҮН ҮЗСЭН БАЙНА

“АЛТАН НАМАР-2026”: ТӨВ АЙМАГ 490.7 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВЧ, УЛСЫН ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮЛЛЭЭ

Хаврын тариалалтаас эхэлсэн нөр их хөдөлмөр, намрын арвин ургацын үр шимээ хүртсэн Төв аймгийн тариаланчид амжилт бүтээлээ дүгнэн өнөөдөр “Алтан намар-2026” ургацын баяраа тэмдэглэлээ.

2026 онд аймгийн хэмжээнд 140.042 га талбайд тариалалт хийж, 490.783 тонн ургац хураан авч, нийт ургац болон үр тариа, төмс, таримал тэжээлийн үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлж, сүүлийн 40 жилд аваагүй өндөр ургац хураан авч, газар тариалангийн салбартаа түүхэн амжилт гаргалаа.

Энэ жил Төв аймгийн тариаланчид улсын хэмжээнд хураан авсан үр тарианы 23 хувь, төмсний 56 хувь, хүнсний ногооны 18 хувь, тосны ургамлын 15 хувь, таримал тэжээлийн 55 хувийг дангаараа үйлдвэрлэжээ.

Өнөөдрийн баярын арга хэмжээнд аймаг, сумын удирдлагууд, арвин их ургацын эзэд болох тариаланчид, ногоочид болон хөдөө аж ахуйн салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид оролцлоо.

Мөн “Алтан намар-2026” арга хэмжээний хүрээнд орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжих, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлан таниулах, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Нэг сум-Нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдаа Биеийн тамир Спортын ордонд зохион байгуулагдаж байна.

2026-11-09 08:59:57