• 11 сарын 13, Баасан гараг
ЗУУНМОД СУМЫН 2026 ОНЫ УРГАЦ ХУРААЛТ 100 ХУВЬТАЙ ДУУСЛАА
6 ХҮН ҮЗСЭН БАЙНА

 ЗУУНМОД СУМЫН 2026 ОНЫ УРГАЦ ХУРААЛТ 100 ХУВЬТАЙ ДУУСЛАА

Энэ онд Зуунмод сумын 263 өрхийн тариаланч нийт 6 га талбайд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон таримал мөөг тариалж, нийт 53.64 тонн ургац хураан авсан амжилттай ажиллалаа.

Арвин их ургац хураан авсан тариаланчдынхаа хөдөлмөр зүтгэл, амжилт бүтээлийг алдаршуулан, ургацын баялаг шимийг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “АЛТАН НАМАР-2026” ургацын баяр 2026 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Монгол туургатан театрт зохион байгуулагдана.

Мөн орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалт, зах зээлийг нэмэгдүүлэх зорилготой “НЭГ СУМ – НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” үзэсгэлэн худалдаа 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газарт зохион байгуулагдах тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Арвин ургацын эзэд болсон өрхийн тариаланчдадаа хөдөлмөр зүтгэл, хичээл чармайлт, амжилт бүтээлд нь халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн талархал илэрхийлье

2026-11-09 00:00:00