Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Өнөөдөр Олон Улсын ахмадын баярын өдөр тохиож байна. 1990 оноос эхлэн Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблейгаас энэ өдрийг Олон Улсын ахмадын өдөр болгон тэмдэглэх шийдвэрийг гаргасан байдаг. Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас улс, аймаг, орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхээ сайн сайхны төлөө залуу нас, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Төв сайхан нутгийнхаа хөгжлийн түүчээ болсон нийт ахмадууддаа эрүүл энх, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэж, ажил хөдөлмөрийн арвин туршлагаа олон түмэнд түгээн дэлгэрүүлж явахын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье