Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Аймгийн ИТХ-ын ээлжит 9-р хуралдаан өнөөдөр/2026.09.18/ хуралдаж байна. Хуралдаанаар:
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай
2. Аймгийн Сонгуулийн хороог татан буулгах тухай
3. Аймгийн 2027 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
4. 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
5. 2026-2030 онд аймгийн газар тариалангийн талаар баримтлах бодлого батлах тухай
6. “Төв Эрдэнэс” ОНӨААТҮГ-ын ТУЗ-ийн дарга, гишүүдийг шинээр томилох тухай
7. “Бөөрөлжүүтийн цахилгаан станц” орчмын газрыг аймгийн тусгай хэрэгцээнд авах тухай
8. Сонгон шалгаруулалтаар олгох талбайн солбилцолд санал өгөх тухай
9. Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүс тогтоож, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, учирсан хохирол зардлыг нөхөн төлүүлэх журмын тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх юм.
Хуралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага болох "Төв Телевиз" болон Төв аймгийн ИТХ-ын цахим хуудсаар шууд дамжуулж байна.