Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Тус хуралд Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Хатанбаатар, Тамгын газрын дарга Ж.Ганбат болон холбогдох мэргэжилтнүүд, ХТБ-уудын дарга эрхлэгч нар, Хөдөлмөр, халамжийн газар, Улсын бүртгэлийн хэлтэс, "Төв Чандмань" Дулааны эрчим хүчний газрын төлөөллүүд оролцлоо.
Хурлаар аймгаас өгсөн үүрэг, чиглэл болон сумын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай ажлуудын талаар танилцуулж, цаг үеийн болон холбогдох бусад ажлуудыг эрчимжүүлэн хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.
Мөн энэ үеэр Төв Чандмань Дулааны эрчим хүчний газраас дулаан хангамжийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажилтай холбоотойгоор зарим хэсэгт дулаан хангамжийг есдүгээр сарын 15-ны дотор бүрэн өгөх боломжгүй нөхцөл үүссэн боловч ажлыг шуурхай зохион байгуулж, аль болох богино хугацаанд бүх хэрэглэгчдийг дулаанаар хангахаар ажиллаж байгаа гэв.
Түүнчлэн айл өрхүүд ухаалаг тоолуурт шилжсэнээр хэрэглээний бодит хэмжилтэд үндэслэн төлбөр тооцоо хийгдэх бөгөөд хэрэглэгчдэд илүү хэмнэлттэй байх боломжтойг онцоллоо. Мөн хуучин худгуудыг энэ онд бүрэн засварлаж, дулаалж, ашиглалтын шаардлага хангахуйц нөхцөлд оруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.