• 01 сарын 30, Баасан гараг
ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА!
4 ХҮН ҮЗСЭН БАЙНА

✅ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА!

Зуунмод сумын Засаг даргын 2025 оны "Халдваргүйтгэлийн арга хэмжээ зохион байгуулах тухай" А/112 дугаар захирамжийн дагуу Мал, амьтны Халдварт, Гоц халдварт, Шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, Хүн мал, амьтны халдварт Зооноз өвчнөөс нийтийн эрүүл мэндийг хамгаалах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор малын хашаа, хороо, хэвтэр бууц, дэвсгэр, өвс тэжээлийн саравч, төлийн пүнз, худаг уст цэг, устгалын цэг, Нийтийн эзэмшлийн хогийн сав, хог төвлөрүүлэх цэг зэргийг халдваргүйтгэх ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Зуунмод сумын Малчин мал бүхий нийт 35 өрх, хувийн болон нийтийн орон сууцны гаднах хогийн сав 91 нийт 25220 м2 талбайг халдваргүйтгээд байна. Энэхүү ажлыг гэрээт Мал эмнэлгийн үйлчилгээний нэгж Н Бэлэг ХХК-ын малын эмч Б.Сансар, Хот тохижуулах газрын ажилтан албан хаагч хамтран гүйцэтгэлээ.

ЗУУНМОД СУМЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ТАСАГ

2025-05-15 00:00:00