• 01 сарын 30, Баасан гараг
ЗУУНМОД СУМЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
7 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар болон харьяа төсөвт байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарын ээлжит нэгдсэн шуурхай хурал өнөөдөр /2025.04.21/ зохион байгуулагдлаа. Шуурхай хурлыг ЗДТГ-ын дарга Г.Батжаргал удирдан явуулж, шуурхайн эхэнд Харьяа төсөвт байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар болон ЗДТГ-ын мэргэжилтнүүд өнгөрсөн шуурхайд өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулан цаг үеийн мэдээллүүдийг өглөө.

Өнөөдрийн шуурхайны үеэр дараах үүрэг даалгавруудыг өглөө.

Үүнд:

1. Зуунмод суманд Улаанбурхан өвчний 5 тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор вакцинжуулалтад хамруулах, маск зүүх, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх

2. Бизнесийн хөгжлийг дэмжих урианы жилийн хүрээнд хийгдэх ажлуудын төлөвлөгөөг гаргах

3. Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын дадлага, сургуулийн бэлтгэл ажлыг хангах

4. Нээлттэй мэдээллийн нэгдсэн систем буюу http://www.shilen.gov.mn/ болон Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас https://www.gov.mn/ сайтад харьяа төсөвт байгууллагууд нэгдэж, II улирлын шилэн индексийн тайлангаа илгээх

5. Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрчимжүүлэх

6. 2025 оны Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө болон төрийн үйлчилгээний албан хаагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулах ажлын бэлтгэл ажлыг хангах

7. Сумын ИТХ-ын хуралдааны бэлтгэл ажлыг хангах

8. 6 багийн нутаг дэвсгэрт байгаа суваг шуудууг сэтгэх, онгойлгох, цэвэрлэх ажлыг зохион байгуулах

9. Байгууллагууд гадна талбайн хашаа, хайсыг угааж цэвэрлэх, орчны цэвэрлэгээнд анхаарах

10. Гудамж, хороолол, орон сууцны цэвэрлэгээ үйлчилгээнд анхаарах, уриалга гаргах зэрэг үүрэг даалгавар өгөгдлөө.

2025-04-21 00:00:00