Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Засгийн газраас зарласан Атрын IV аяны хүрээнд Зуунмод сум 2025 онд өрхийн тариалан эрхлэгчдийг нэмэгдүүлэх, өвөл зуны хүлэмж, жимс жимсгэний мод бут, хүнсний ногоо тариалж буй өрхийн тоог нэмэгдүүлэх зорилгоор хаврын тариалалтыг технологийн хугацаанд оновчтой зохион байгуулах тухай мэргэжил арга зүйн зөвлөгөө, туршлага солилцох “НОГООН ХӨГЖИЛ-ӨРХИЙН ТАРИАЛАЛТ-2025” зөвлөгөөнийг зохион байгуулж 90 гаруй өрхийн тариаланчид оролцлоо.
Зөвлөгөөнд сумын ИТХ-ын дарга Б.Эрдэнэтоль, Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Хатанбаатар нар мэндчилгээ дэвшүүлж, Аймгийн ХХААГ-ын Төмс хүнсний ногоо, жимс жимсгэнийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Цоггэрэл, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, ойн инженер А.Доржсүрэн, “Пример агро” ХХК, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨААТҮГ-ын холбогдох мэргэжилтнүүд зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
Энэ үеэр өрхийн тариалан эрхлэгчдэд тулгарч буй асуудлуудын талаар хэлэлцэж, Ланс /2-р/ багийн өрхийн тариаланч А.Баасанбаяр, Н.Баттулга нар тариалалтын сайн туршлагаасаа хуваалцаж, оролцогчдод “Мод тарих аргачлал” ном, мандлын цэцгийн үр бэлэглэлээ.
