• 01 сарын 30, Баасан гараг
ДЭЛХИЙН БАНКНЫ “МАЛ АЖ АХУЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД МАЛ ЭМНЭЛГИЙН АНХАН ШАТНЫ БАЙГУУЛЛАГУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА
7 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сумдад үйл ажиллагаа явуулж байгаа Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн малын эмч, мэргэжилтнийг шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр хангаж, сургаж дадлагажуулах замаар малын эрүүл мэндийн үйлчилгээний нэр төрлийг олшруулах, анхан шатны үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн зорилтот үйл ажиллагааг Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөлд сонгогдсон 14 аймгийн 53 суманд хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд тус төслийн зохицуулагч Л.Баяртулга, мониторингийн ажилтан У.Мөнхжаргал болон малын эрүүл мэндийн ажилтан С.Дивангар нар Төв аймгийн 8 сумын 25 малын эмчид нийт 15 нэрийн 74.1 сая төгрөгийн үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнийг гардуулан малын эрүүл мэндийн багц үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах арга хэмжээг аймгийн мал эмнэлгийн газраас өнөөдөр Зуунмод суманд зохион байгууллаа.

Эдгээр багаж, тоног төхөөрөмж хэрэглэгдэхүүнийг хүлээн авч байгаа малын эмч нар нь эмнэл зүйн үзлэг, дархлаажуулалт, халдваргүйтгэл, шимэгчгүйтэл болон хүнсний аюулгүй байдлын шинжилгээ зэрэг багц үйлчилгээг малчин өрхөд хүргэх үүрэг хүлээж байгаа юм.

2025-04-11 00:00:00