• 07 сарын 29, Лхагва гараг
ГАМШГИЙН ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ ДУУТ ДОХИОГООР АЖИЛЛАЛАА
46 ХҮН ҮЗСЭН БАЙНА

May be an image of 6 people and text

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх” журамд заасны дагуу жил бүрийн 03 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургууль"-ийг хийдэг уламжлалтай.

Үүний дагуу Онцгой байдлын Ерөнхий газраас өнөөдөр 16.00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургууль хийсэн ба үүнд Зуунмод сумын ЗДТГ болон Хот тохижуулах газрын ажилтан, албан хаагчид бүрэн хамрагдлаа.

Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургууль нь төрийн болон төрийн бус байгууллагын бэлэн байдлыг хангуулах, иргэдийг сургах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах талаар мэдлэг, ойлголтыг өгөх ач холбогдолтой юм.

ЗУУНМОД СУМЫН ЗДТГ

2025-03-27 00:00:00