• 07 сарын 29, Лхагва гараг
ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР ЦЭЦЭРЛЭГИЙН Б БАЙРНЫ БАРИЛГАД ЦУУРАЛТ ӨГСӨНТЭЙ ХОЛБООТОЙГООР ЗУУНМОД СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДАЖ ШААРДЛАГАТАЙ АРГА ХЭМЖЭЭГ АВАХААР АЖИЛЛАЖ БАЙНА
47 ХҮН ҮЗСЭН БАЙНА

May be an image of 6 people and text

Хүмүүн цогцолбор цэцэрлэгийн “Б” байр нь 2016 онд ашиглалтад орсон, ашиглалтад орсон цагаасаа эхлэн бага багаар цууралт өгч, цонхны шил цуурч байсныг жил бүр засвар үйлчилгээ хийж ирсэн бөгөөд 2024 оноос хөрсний усны нэвчдэсээс шалтгаалан худгийн усны дүүрэлт, барилгын цууралт, суултын хэмжээ хурдацтайгаар нэмэгдэж одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна.

Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Хатанбаатар сумын Онцгой комиссыг яаралтай хуралдуулж дараах үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд:

1. Цэцэрлэгийн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцах

2. Хөрсний усны асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх

3. Аймгаас гарсан ажлын хэсэг, зөвлөлд орж ажиллах

4. Шаардлагатай төсөв хөрөнгийг бүрдүүлэх

Өгсөн үүргийн дагуу Зуунмод сумын Засаг даргын орлогч Д.Жигжидсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийн хуралдаанаар тухайн байранд хичээллэж буй 3 бүлгийн 114 хүүхдийг Хүмүүн цэцэрлэгийн А байр, Бүжинхэн цэцэрлэгийн Б байр болон Нацагдорж 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах /хуучин багийн байр/ цэцэрлэгийн зориулалтаар засварласан шинэ байранд сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Зуунмод сумын ЗДТГ

2025-03-13 00:00:00