Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Ёс зүйн хорооны дарга Ц.Амартөгсөөр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Зуунмод сум болон Сэргэлэн сумын ЗДТГ, Харьяа төсөвт байгууллагуудын холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, зөвлөн туслах, төрийн албан хаагчдад сургалт, мэдээлэл өгөх зорилгоор ажиллаж байна.
АЖЛЫН ЧИГЛЭЛ:
✅Сумын ИТХ, ЗДТГ болон бүх төсөвт байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, Төрийн албаны хууль, холбогдох бусад хууль тогтоомж, хүний нөөцийн зохицуулалтын хэрэгжилтийг шалгаж, мэргэшил, арга зүйн зөвлөмж, чиглэл өгөх
✅Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилт, мэдээлэл сэдэвт сургалт
✅Төрийн албаны өнөөгийн байдал сэдвийн хүрээнд судалгаа авах, төрийн албан хаагч, иргэдийн санал, хүсэлтийг сонсож, мэдээлэл хүргэх