• 01 сарын 30, Баасан гараг
2025 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
13 ХҮН ҮЗСЭН БАЙНА

No photo description available.

Цэргийн шинэчилсэн бүртгэл Зуунмод сумын хэмжээнд 2025 оны нэгдүгээр сарын 06-20-ны хооронд зохион байгуулагдаж байна.

Зуунмод сумын ЗДТГ-ын дарга Г.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр 1, 3, 5-р багийн цэргийн тоо бүртгэлийн ажлын явцтай танилцахад 1-р баг – 48%, 3-р баг – 80%, 5-р баг – 20%-ийн ирцтэй байна.

✅Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэгтэн эрэгтэйчүүд болон 55 хүртэл насны бэлтгэл офицер, ахлагч, 60 хүртэл насны бэлтгэл ахлах офицер, 65 хүртэл насны бэлтгэл дээд офицерууд хамрагдах юм.

✅Бүртгэлд хамрагдахдаа харьяа багийн байранд өөрийн биеэр ирж бүртгүүлэхээс гадна цахим үйлчилгээний “E-Mongolia” системээр хүсэлтээ илгээх боломжтой.

✅Иргэд та бүхэн Цэргийн бүртгэлдээ идэвхтэй хамрагдана уу.

2025-01-09 00:00:00