Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгчдийг сонгох 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд бий болсон Зуунмод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 100 хувийн ирцтэй эхэллээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу сонгогдсон төлөөлөгчдөөс насаар хамгийн ахмад болох Нацагдорж багаас сонгогдсон төлөөлөгч Б.Энхтуяа хурлыг удирдан явуулж, Зуунмод сумын сонгуулийн хорооны дарга Г.Батжаргал ээлжит сонгуулийн үр дүнг танилцууллаа.
АНХДУГААР ХУРАЛДААНААР:
1. Зуунмод сумын ИТХ-ын Арав дах удаагийн сонгуулийн төлөөлөгчдийн бүрэн эрхийг батлах тухай
2. Сумын ИТХ-ын даргыг ажлаас чөлөөлөх тухай
3. Зуунмод сумын ИТХ-ын Хуралдааны дэг батлах тухай
4. Зуунмод сумын ИТХ-ын тооллогын комисс байгуулах тухай
5. Зуунмод сумын ИТХ-ын даргыг сонгон батлах тухай
6. Зуунмод сумын ИТХ-ын Зөвлөлийн гишүүдийг сонгон батлах тухай
7. Зуунмод сумын Засаг даргад нэр дэвшүүлж, уламжлах тухай
8. Сумын ИТХ-ын дэргэдэх бодлогын хороодын бүрэлдэхүүнийг сонгон батлах тухай
9. Зуунмод сумын ИТХ-ын Төлөөлөгчийг чөлөөлөх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлав.