• 12 сарын 04, Лхагва гараг
ЗУУНМОД ХОТЫН НЭРЭМЖИТ ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР IV ДЭХ ЖИЛДЭЭ ЗАРЛАГДЛАА.
22 ХҮН ҮЗСЭН БАЙНА

✅ТУХАЙН ЖИЛД ХУВААРИЛАГДСАН ТЭТГЭЛГИЙГ ДАРААХ ИРГЭНД ОЛГОНО:

-Сургалтын тэтгэлэгт xaгac болон бүтэн өнчин, өрхийн орлого нь амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур болон бусад өрхийн хүүхэд хамрагдана.

-Ерөнхий боловсролын сургуульд суралцах хугацаандаа сурлага, урлаг, спортын өндөр амжилт гаргаж, орон нутгийн нэр хүндийг улс, тив, дэлхийд гаргасан хүүхдэд олгоно.

-Хичээлийн жилийн 4 улирал дараалан голч дүн нь 3.0 болон түүнээс дээш, эсвэл голч оноо 92% байх

✅БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

Тэтгэлэг хүсэгч нь дараах бичиг баримтыг бүрдүүлэн ирүүлэх. Үүнд:

1. Анкет, өргөдөл-цээж зураг-2ш /3*4/

2. Коллеж, их, дээд сургуулийн батламж, сурч буй тодорхойлолт

3. Сургууль, анги удирдсан багш ба нийгмийн ажилтны тодорхойлолт/холбогдох удирдлагын тамга, гарын үсэгтэй албан бичиг байх/

4. Тэтгэлэг хүсэгчийн гаргасан сурлага, урлаг, спорт, олимпиад, уралдаанд оролцсон амжилтыг гэрчлэх материалын хуулбар /зөвхөн сүүлийн 2 хичээлийн жилд гаргасан амжилтыг тооцно.

5. Ам бүлийн тодорхойлолт /Багийн Засаг даргын тамга тэмдэг, гарын үсгээр баталгаажсан байх, эцэг эх болон өөрийн иргэний үнэмлэхний хуулбар/

6. Өрхийн орлогын тодорхойлолт. Тухайн өрхийн орлогыг тодорхойлох доорх баримт бичгийг хавсаргана. Үүнд: - Ажил эрхэлдэг бол ажлын газрын тамга тэмдэгтэй цалингийн тодорхойлолт - Тэтгэвэр, халамж авагч бол тэтгэвэр, халамжийн дэвтрийн хуулбар - Эрхэлсэн ажилгүй бол харьяа багийн Засаг даргын тодорхойлолт - Малчин өрх бол мал тооллогын А данс

7. Ахлах ангийн 12 дугаар ангийн дүнгийн жагсаалт, Оюутан бол 2 ба түүнээс дээш курсын сургалтын албаны дүнгийн тодорхойлолт

8. Сургалтын төлбөрийн нэхэмжлэл /сургуулийн албан ёсны данс тамга тэмдэгтэй, хуулбарлахгүй/

9. Эссе: Сэдэв: “Тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөх миний давуу тал ба /400-500 үгтэй/

✅Бүрдүүлсэн материалаа дээрх дарааллын дагуу үдэж дугтуйлаад 2024 оны 09 дүгээр сарын 30-ны 18:00 цагаас өмнө Зуунмод сумын Засаг даргын тамгын газарт Зуунмод хотын нэрэмжит сургалтын тэтгэлэгт гэж хаяглан ирүүлнэ. Дугтуйн гадна хаяг, харилцах утасны дугаараа тодорхой бичнэ. -/Хугацаа хоцроосон болон дутуу материалыг хүлээж авахгүй, хүлээн авсан материалыг буцаан олгохгүй/

2024-09-10 10:05:58