Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал нартай уулзаж, 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл, боловсролын салбарт хийж байгаа болон хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлуудын талаар хэлэлцлээ.
Энэ онд Улсын төсвийн хөнгө оруулалтаар:
•Хүмүүн цогцолбор бага сургуулийн өргөтгөл /640 хүүхдийн /
•5 дугаар сургуулийн их засвар, өргөтгөлийн ажлууд эхэлсэн.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар:
•Хүмүүн цэцэрлэгийн А,Б байрны фасад, дээвэр,
•Ирээдүй цэцэрлэгийн А байрны дээвэр
•Ирээдүй цогцолбор цэцэрлэг Б байрны дулаан, А байрны сантехник
•Бүжинхэн цогцолбор цэцэрлэгийн Б байрны сантехник
•Унагалдайн андууд цэцэрлэгийн Б байрны гадна хашаа зэрэг 7 байрны засварыг хийж ашиглалтанд хүлээн аваад байна.