Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар цөөн толгой малтай малчин өрхөд барьцаагүй, хүүгүй, эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг олгож ажлын байр шинээр бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Малчин өрхийг малжуулах арга хэмжээ Төв аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж байгаа билээ.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгогдож буй тус арга хэмжээний хүрээнд Зуунмод суманд 12 өрхийн материал ирснээс шаардлага хангасан 5 малчин өрхөд 40 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож байна.