Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Зуунмод хотын урилгаар найрамдалт харилцаат Бүгд найрамдах Солонгос улсын Инчеон хотын Мичүхул дүүргийн Засаг дарга LEE YOUNG HOON тэргүүтэй ЗДТГазрын төлөөлөл 2024 оны 08 дугаар сарын 05-наас 06-ны өдрүүдэд Зуунмод хотод албан ёсны айлчлал хийлээ.
Зочид төлөөлөгчдийг Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл нар хүлээн авч уулзан төрийн албан хаагчдын богино хугацааны солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, ажиллах хүчин гаргах мөн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм.
Зуунмод хот - Мичүхул дүүрэг нь 2005 оноос найрамдалт харилцааг эхлүүлсэн бөгөөд ирэх онд 20 жилийн ой тохиож байна.