• 12 сарын 04, Лхагва гараг
ЛАНС АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
96 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод сумын Ланс 2-р багт орон нутгийн төсвийн 482,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ланс ахуй үйлчилгээний төвийн барилгын засварын ажил бүрэн хийгдэж өнөөдөр ашиглалтад орлоо. Тус төв нь ая тухтай, тохилог, стандартад нийцсэн орчныг бүрдүүлэн ахуйн бараа, маникюр, гоо сайхан, эмийн сан, оёдол, гутал засвар, зурагчин, үсчин, халуун ус зэрэг 13 төрлийн үйлчилгээг нэг дор багтаасан бөгөөд энэхүү төв ашиглалтад орсноор 20 орчим ажлын байр шинээр бий болж, иргэд ажилтай, тогтмол орлоготой болох боломж бүрдэх юм.

Ланс ахуйн үйлчилгээний төв нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй болохын зэрэгцээ хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх өргөн боломжийг бүрдүүлэх юм.

2024-06-24 14:00:55