• 12 сарын 04, Лхагва гараг
ЗУУНМОД СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДЛАА
84 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Өчигдрөөс эхлэн төв аймгийн ихэнх нутгаар усархаг бороо тасралтгүй орж, голын усны түвшин эрс нэмэгдэж, үерийн аюул болох магадлал нэмэгдэж байна.

Иймд Зуунмод сумын Засаг дарга Ч.Сарангэрэл цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор шуурхай хурал зарлаж, сумын онцгой комиссын гишүүдээс нөхцөл байдлын мэдээллийг сонсож, цаашид нийт нутгаар хур тунадас үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул 6 багийн хэмжээнд эрсдэлтэй 9 цэгт газар дээр нь ажиллан үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж ажиллахыг үүрэг болголоо.

2024-06-20 19:00:25