Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Зуунмод сумын хэмжээнд 2022-2023 оны урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгээр 2354 хүүхэд буюу хамрагдсан хүүхдүүдийн 53% нь шүдний цоорол өвчтэй гэсэн судалгаа гарчээ.
ЕБС-ын сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх зорилготой “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг Зуунмод сумын ЗДТГ болон “Баруун Зуунмод” ББН Өрхийн эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж байна.
Уг тэмцээнд Зуунмод сумын гурван сургуулийн 3-6 дугаар ангийн нийт 416 сурагч оролцож байгаа бөгөөд тэмцээн 2 үе шаттай явагдаж, шалгарсан сурагчид аймгийн аварга шалгаруулах Шүдний олимпиадад баг бүрдүүлэн оролцох юм.
Тус тэмцээний ач холбогдол нь оролцсон сурагч хүүхдүүд маань өөрсдөө шүдээ зөв угааж сурахаас гадна үе тэнгийн найз нөхөдтэйгөө, гэр бүлийнхэнтэйгээ шүдээ зөв угаах аргын талаар олж авсан мэдлэгээ хуваалцах юм.
Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнийг хамтран зохион байгуулж буй байгууллагууд, төр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд, багш нартаа талархал илэрхийлье 2024-06-07 12:55:24