Үндсэн цэс
- Нүүр
- ЗУУНМОД ХОТ
- МЭДЭЭ
- ХАРЬЯА ГАЗРУУД
- Шилэн данс
- Хоршоо хөгжүүлэх сан
- Ил тод байдал
- ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
НҮБ-ын Хүүхдийн сангаас орчны бохирдол, байгаль орчны доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн эрсдэлийг даван туулахад чиглэсэн Монгол гэрийн дулаалга, халаалтын бүтээгдэхүүнийг орон нутагт нэвтрүүлэх, олон нийтэд түгээх ажлыг үр дүнтэй зохион байгуулах зорилгоор хэрэгжүүлж буй “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ- ЦЭВЭР АГААР төсөл юм. Энэхүү төслийг Төв аймагт хэрэгжүүлэхээр болж, өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл нар НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөллийг хүлээн авч уулзан, төслийн талаар ерөнхий мэдээллийг авч, харилцан санал бодлоо солилцож, “Дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн ЧИП багц” суурилуулсан гэртэй танилцлаа.
Уг төсөл нь Монгол гэрт тусгайлан зориулагдсан бөгөөд гэрийн дулаан алдагдлыг бууруулж, битүүмжлэлийг сайжруулах нэмэлт дулаалгын багц, гэрт агаар оруулах, гаргах, албадмал, хосолмол систем бүхий агаар сэлгэх багц, 2.4 мКв-ын хүчин чадалтай, автомат тохируулгатай халаалтын багц гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэж байгаа юм.
“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ- ЦЭВЭР АГААР” төсөлд хамрагдан, Монгол гэрийн дулаалгын багцыг гэртээ суурилуулж, хэрэглээнд нэвтрүүлснээр хүний эрүүл мэндэд тустайгаас гадна агаарын бохирдол, галлагаатай холбоотой тоос тортог, хог хаягдал үүсэхгүй байдлаар ахуйн хүрээнд болон нийтийн эзэмшлийн талбайд нөлөөлөх эерэг хүчин зүйл их гэдгийг онцоллоо.
Уг төслийг эхний ээлжинд Зуунмод суманд хэрэгжүүлэх бөгөөд Ланс, Баянхошуу, Нацагдорж багийн 20 өрхийг үнэ төлбөргүй хамруулан бүтээгдэхүүний багцыг эзэмшүүлэх гэрээ байгуулж, хэрхэн зөв ашиглах талаар сургалтад хамрууллаа.