• 11 сарын 23, Бямба гараг
НОМТЫН БУЛГИЙГ ХАШИЖ ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
39 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг угтаж Зуунмод сумын Байгаль хамгаалах сангийн эх үүсвэрээр 2024.05.19-ны өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 11-ны билэгт сайн өдөр Номтын булгийн эхийг хашиж, хамгаалах арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл, МУГЗ Ш.Цэрэндоо, Амирлан хийдийн их багш н.Уламбаяр болон иргэд оролцож байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах, булгийн эхийг хашсанаар ямар ач холбогдолтой талаар ярилцлаа.

Булгийн эхийг хашиж хамгаалснаар ундарга нэмэгдэх, урсац задгайрч урсах тусам хүн, мал амьтдын усан хангамж сайжрах нөхцөл бүрдэх юм.

2024-05-19 17:26:55