• 11 сарын 23, Бямба гараг
МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН-2024
43 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Сумын “Малчдын зөвлөгөөн-2024” арга хэмжээг өнөөдөр Зуунмод сумын Соёлын төвд амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнийг нээж сумын ХАА-н тасгийн дарга Б.Батжаргал үг хэлсэн бол, Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл малчдад мэндчилгээ дэвшүүлж, энэ өвлийн цас зудны үед сумын онцгой комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар болон дэмжлэг үзүүлсэн ААН байгууллагуудад талархал илэрхийллээ.

Тус зөвлөгөөнд сумын мал эмнэлгийн тасаг, хөдөлмөр халамж үйлчилгээний газар, шинэ хоршоо хөдөлгөөний мэдээллийг танилцуулж, малчдын санал хүсэлтийг хүлээн авч ажиллаа.

Засгийн газрын “Шинэ хоршоо хөдөлгөөн” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн үйл ажиллагааг нь сумын малчин, мал бүхий иргэдэд сурталчлах, мэдлэг мэдээлэл олгохоор Засгийн газраас томилодсон ажлын хэсэг ажиллаж өнгөрсөн өдрүүдэд Зүүндэлгэр, Баянхошуу, Ланс, Баруунзуунмод багуудын 90 гаруй малчин, мал бүхий иргэдэд мэдээ мэдээлэл өгч, хоршоо байгуулан төсөл хөтөлбөрт хамрагдах санхүүгийн чадавхаа дээшлүүлэх боломж нээгдэх юм.

2024-05-17 16:36:33