• 11 сарын 23, Бямба гараг
ЛАНС ХАЙРХАН ТАХИХ ЁСЛОЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
53 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуны тэргүүн сарын шинийн наймны билэгт сайн өдөр Зуунмод сумын ЗДТГазар, аймгийн ЗДТГазар, Манзушир хутагтын Дашчойнхорлин хийд, Зуунмод хотын иргэд, хөдөлмөрчид хамтран Богд Хан Уулын Зүрх хэмээн нэрлэгдсэн Ланс хайрханы тахилгыг зохион байгууллаа.

Тус тахилгын үеэр лам хуврагууд ном хурж, иргэд идээ ундаагаа өргөж, өсвөрийн хүчит 16 бөх барилдаж шөвгийн 4 бөхөөр:

1. Г.Баасан-Очир

2. Т.Мөнхбаяр

3. Х.Ган-Эрдэнэ

4. М.Самбуу нар тодорлоо.

Энэ онд Зуунмод хотын хэмжээнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх чиглэлээр Богдхан уулын өдөрлөг, Зуунмод гол дээр 20 га газарт ЛАНС цэцэрлэгт хүрээлэн, Номтын булаг хашиж хамгаалах, Манзуширын музейд Манзушир хийдийн сургалтын танхим байгуулах зэрэг ажлууд хийгээд байна.

 

2024-05-16 20:55:25