• 11 сарын 23, Бямба гараг
ХҮМҮҮН ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬД ХҮҮХДИЙН АВТОБУС ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
163 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих урианы жилийн ажлын хүрээнд Зуунмод сумын хөрөнгө оруулалтаар 2018 оны БНСУ-д үйлдвэрлэгдсэн, 2024 оны 2 сард орж ирсэн 25 хүний суудалтай Hyundai County загварын автобусыг өнөөдөр /2024.05.06/ Хүмүүн цогцолбор бага сургуульд хүлээлгэн өглөө.

Хүүхдийн автобусыг хэрэглээнд нэвтрүүлснээр хүүхдүүдийн аюулгүй байдал хангагдахаас гадна эцэг, эхчүүдийн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг хэмнэсэн үйл ажиллагаа болох юм.

2024-05-06 14:26:00