• 11 сарын 23, Бямба гараг
ЗУУНМОД СУМЫН ЗАСАГ ДАРГА Ч.САРАНГЭРЭЛ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД БНСУ-ЫН ИНЧЕОН ХОТЫН МИЧҮХҮЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
134 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэлээр ахлуулсан ИТХ-ийн төлөөлөгч, ажлын алба болон ЗДТГ-ын албан хаагчид БНСУ-ын Инчеон хотын Мичүхүл дүүрэгт ажиллаж байна.

Айлчлалын эхний өдөр дүүргийн "Ахмадын төв", "G tower", "Хог дахин боловсруулах үйлдвэр" зэрэг газруудаар зочлон туршлага судалж, Мичүхүл дүүргийн 34 дэх удаагийн "Иргэдийн өдөрлөг"-т оролцлоо.

Тус өдөрлөгийн үеэр Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл Мичүхүл дүүргийн "Хүндэт иргэн" шагналыг хүртэж, Зуунмод хотын ард иргэдийг төлөөлөн тус дүүргийн Засаг дарга болон ард иргэдэд мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү шагналыг анх удаа гадаадын иргэнд олгож байгаагаараа онцлог үйл явдал юм.

2024-05-02 12:22:51