• 11 сарын 23, Бямба гараг
"НОГООН ХӨГЖИЛ-ӨРХИЙН ТАРИАЛАЛТ-2024" ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
202 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Хаврын тариалалтын ажлыг хугацаанд нь оновчтой зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хоршоо, бүлгийн давуу талыг таниулах зорилготой “Ногоон хөгжил-Өрхийн тариалалт-2024” зөвлөгөөн зохион байгуулагдлаа.

Зөвлөгөөнийг нээж Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл үг хэлсэн бол уг арга хэмжээнд 6 багийн нийт 45 тариалан эрхлэгчид оролцлоо.

Уг арга хэмжээнд Экологийн боловсролын сургагч багш, Ойн инженер, агрономич П.Уянга, ХХААГ-ын Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ хүлэмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оюунбаяр, Дэлхийн Зөн Төв ОНХ-ийн дэргэдэх Нарлаг бүлгийн ахлагч З.Наранчимэг, Зуунмод цэцэрлэгжүүлэлт ОНӨААТҮГ-ын сургалтын менежер Б.Наранхүү нар дараах сургалтуудыг хийж, иргэдийн асуултад хариулт өгч ажиллаа.

•ХАА-н төсөл бичиж, хэрхэн санхүүжилт авах тухай товч мэдээлэл

•Газар тариалангийн нэгдсэн цахим бүртгэлийн талаарх мэдээлэл

•Хадгаламжийн бүлэг байгуулах ач холбогдол, Сайн туршлага

•Хүлэмжийн аж ахуй, хүнсний ногоо тариалах

•Гидропоник аргаар малын тэжээл тариалах

•Агро ойн аж ахуйн тухай

•Өрхийн 0,07 га газраа хэрхэн төлөвлөж, жимсний мод бут тариалах, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэх боломж

•Жимсний мод бут тарих

2024-04-25 18:00:03