• 05 сарын 04, Бямба гараг
“БОГДХАН УУЛ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
8 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Дэлхийн анхны дархан цаазат газар Богдхан Уулын талаар мэдлэг олгох, шашин соёл, ан амьтныг хайрлах, байгаль орчныг хамгаалах ухамсар соёл төлөвшүүлэх зорилгоор Зуунмод сумын ЗДТГ-аас “БОГДХАН УУЛ” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэл, Засаг даргын Орлогч Н.Энхсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Г.Батжаргал, Аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын дарга Ж.Даш-Яйчил, Соёл, урлагийн газрын дарга Б.Тунгалаг, Чингис Хаан үндэсний музейн захирал, академич С.Чулуун, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүй орчин судлалын салбарын дарга, Докторант С.Нарангэрэл, Төв аймгийн Дашчойнхорлин хийдийн лам Б.Бат-Эрдэнэ нар хүрэлцэн ирж “Богдхан уул” түүх соёлын түүхэн ач холбогдол, газарзүй экосистемийн онцлог, Манзушир амны ТЭЗҮ-ийн танилцуулга, Манзуширын хийд ба хутагтуудын талаар мэдээлэл өглөө.

“БОГДХАН УУЛ” өдөрлөгийн хүрээнд ЕБС-ийн сурагчдын дунд Эсээ бичлэг, гар зургийн уралдааныг зарлан шалгарсан сурагчдад шагналыг гардуулан өглөө.

Энэхүү өдөрлөгт 500 гаруй Зуунмод хотын иргэд, ЕБС-ын сурагчид болон төрийн албан хаагчид оролцож БОГДХАН УУЛ-ын түүх болон шашин соёл, Манзуширын амны ТЭЗҮ-ийн талаарх мэдлэгийг олж авсан өгөөжтэй өдөрлөг болж өнгөрлөө.

Өдөрлөгт МУГЖ С.Ганзориг болон МТТ-ын магтаалч, морин хуурч Б.Эрдэнэбаатар нар “БОГДХАН УУЛ”-ын магтаал болон ая дуугаар мэндчилгээ дэвшүүллээ.

Нийт хүрэлцэн ирсэн хүндэт зочид болон иргэд, ЕБС-ын сурагчдадаа ажил үйлс, сурлага хөдөлмөрт нь амжилт хүсэн ерөөе.

ЭСЭЭ, гар зургийн уралдаанд байр эзэлсэн сурагчид:

1-3 анги

1 байр ХЦС 3ё Х.Анхмэнд

2 байр ХЦС 1е Э.Хүслэн

3 байр ХЦС 3е О.Мөнхнар

Тусгай байр ХЦС 2г Б.Нандинцэцэг

4-5 анги

1 байр ХЦС 5в О.Сондор

2 байр ХЦС 5ж Д.Гэрэлмаа

3 байр ХЦС 5в М.Гэгээнхүслэн

Тусгай байр ХЦС 5ж Г.Цэнгэлмаа

ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД:

Дунд анги

1 байр 5р сургууль 9б Б.Батням

2 байр ХЦС 9е С.Анунгоо

3 байр 5 сургууль 9а Г.Бүжинлхам

Тусгай байр ХЦС 8а Д.Энх-Энэрэл

Ахлах анги

1 байр ХЦС 10г Г.Ганбаяр

2 байр 5 сургууль 11а Э.Золзаяа

3 байр 5 сургууль 12а М.Цэрэннадмид

Тусгай байр ХЦС 10е Д.Байгалмаа нар тус тус шалгарлаа.

ЗУУНМОД СУМЫН ЗДТГ

2024-04-17 17:55:06