• 11 сарын 22, Баасан гараг
“БҮСЧИЛСЭН ХӨГЖИЛ - АЙМГИЙН ТӨВИЙН ХОТУУД”-ЫН УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
245 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Ч.Сарангэрэлийн урилгаар Дархан-Уул аймгийн Дархан сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын албан хаагчид Зуунмод хотод хүрэлцэн ирж “Бүсчилсэн хөгжил - Аймгийн төвийн хотууд” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг /2024.03.22/ зохион байгууллаа.

Уулзалтад Зуунмод сумын ИТХ-ын дарга Г.Мөнхбадрал, сумын Засаг дарга Ч.Сарангэрэл, Дархан сумын Засаг дарга Т.Тулгаа, Сүхбаатар сумын ИТХ-ын дарга Г.Амарбаясгалан, сумын Засаг дарга Т.Пүрэвсүрэн тэргүүтэй 65 ажилтан албан хаагчид оролцлоо.

Уулзалтын үеэр 3 хотын удирдлагууд бүтээн байгуулалтын ажлаа танилцуулж, хоорондын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, хотуудын хэмжээнд албан хаагчид харилцан туршлага судлах чиглэлээр тус тус санал солилцлоо.

Мөн бүсийн уулзалтын хүрээнд Зуунмод хотыг танилцуулах арга хэмжээ болон спортын 3 төрөлт нөхөрсөг тэмцээнийг зохион байгууллаа.

2024-03-22 19:24:35