• 05 сарын 18, Бямба гараг
Малчдын өвөлжөө рүү зам гаргаж, тэжээлийн будаа хүргэх ажлыг зохион байгууллаа.
51 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод сумын онцгой комисс өнөөдөр 10 тн тэжээлийн будаа болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс хандив тусламжаар ирсэн малын тамир тэнхээ сайжруулах эм бэлдмэл, дулаан гутал, нэмнээ, малчдад зориулсан эмийн багц зэргийг 6 багийн малчин өрхүүдэд хүргэх ажлыг зохион байгууллаа.
Мөн зам хаагдаж сум, орон нутаг руу зорчиход хүндрэлтэй байгаа Зүүндэлгэр багийн Их булаг, Өгөөмөрийн амаар өвөлждөг малчдын өвөлжөө, хаваржаа руу зам гарган ажиллаа.

2024-03-06 16:45:11