• 11 сарын 22, Баасан гараг
Малчид, мал бүхий иргэд, гэрээт мал эмнэлгийн анхааралд
162 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Улс, аймаг, сум, өрх айлын хэмжээнд өвлийн идэш, мал мах бэлтгэлийн ажил ид явагдаж байна. Энэ үед мал эмнэлгийн гэрээт үйлчилгээний нэгжээс гарал үүслийн гэрчилгээ авахдаа дараах асуудлыг анхаарна уу.‼️‼️‼️
1. Малын амьд болон төхөөрсний дараах зураг /мах махан бүтээгдэхүүний хажууд толгойг нь тавьж, малын им, тамга содон шинж тэмдэгийг ил тод тодорхой дарж зураг авах✅
2. Замд гарахаас өмнө мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээ ЗААВАЛ авах ✅
3. Замд гарсны дараа араас мал эмнэлгийн гэрчилгээ бичихгүй, баталгаажуулахгүй❌
4.Мал эмнэлгийн гэрчилгээ авалгүй явсан тохиолдолд ямар нэгэн асуудал үүсвэл мал эмнэлгийн нэгж болон мал эмнэлгийн тасаг хариуцахгүй болно.❌‼️‼️‼️