• 11 сарын 22, Баасан гараг
БНСУ-ЫН ИНЧЕОН ХОТЫН МИЧҮХҮЛ ДҮҮРГИЙН ЗОЧИД, ТӨЛӨӨЛӨГЧИД ЗУУНМОД СУМАНД АЙЛЧИЛЖ БАЙНА.
205 ХҮН ҮЗСЭН БАЙНА

Зуунмод хотын урилгаар найрамдалт харилцаат Бүгд найрамдах Солонгос улсын Инчеон хотын Мичүхүл дүүргийн ИТХурлын дарга BAE SANG ROCK тэргүүтэй ИТХурал, ЗДТГазрын төлөөлөгчид 2023 оны 08 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Зуунмод суманд айлчилж байна.

Айлчлалын эхний өдөр Хүмүүн бага сургууль, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд ажиллалаа.

Зуунмод хот Мичихүл дүүрэг 2005 оноос найрамдалт хамтын ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хоёр хотын хамтын ажиллагааны цаашдын зорилтын талаар санал солилцож, харилцаагаа шинэ шатанд гаргана гэдэгт итгэлтэй байна.

2023-08-30 16:23:58