Зуунмодчууд “Энэ жилдээ-Эрүүл жиндээ”, "Цаг гаргая" аяны хүрээнд хүүхэд, өсвөр насныхан, иргэдийг илүүдэл жин, таргалалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөний ач холбогдлыг таниулах зорилготой “Зуунмод Марафон-2023” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Тус марафон нь:
• 10-14 насны хүүхдийн ангилал 3000м /3км/
• 15-34 насны залуучуудын ангилал 10,000м /10км/
• 35-49 насны ангилал 10,000м /10км/
• 50-с дээш насны ангилал 5,000м /5км/
• Гэр бүлийн гүйлтийн ангилал 1,500м /1.5км/-н зайд /гэр бүлийн 4 гишүүн байх ба хүүхдийн нас 5-10 нас/
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 1,500м/1.5км/ ангилалаар явагдаж аваргуудаа тодрууллаа.
Идэвхтэй оролцсон Төв аймгийн ШШГГ-ын хамт олон болон ахмад настнууд, залуучууд, хүүхэд багачууддаа баярлалаа.
2023-06-20 00:00:00