Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд “Зуунмод нийтийн тээвэр” төслийг хэрэгжүүлж, “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран U money картыг Зуунмод хотын нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх нээлтийн арга хэмжээ Мөнх-Алдарын талбайд боллоо.
Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, Засаг даргын орлогч Г.Сурмаа, ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, Зуунмод хотын захирагч Ч.Сарангэрэл, Автотээврийн төвийн дарга Н.Аасүрэн, “Улаанбаатар смарт карт” ХК-ний ТУЗ-ийн дарга Б.Мөнхболор, Ерөнхий захирал Шин Дун Ү болон бусад албаны төлөөлөл, иргэд оролцлоо.
U money карт нэвтэрснээр Улаанбаатар хот болон Зуунмод сумын иргэд нийтийн тээвэртээ 1 системээр буюу 1 картаар зорчих боломжтой болж байгаа юм.
Төв аймгийн нийтийн тээврийн үйлчилгээнд 4 чиглэлд 4 автобус өдөрт нийт 28 рейс гүйцэтгэнэ. Одоогийн байдлаар нийт 5 байршилд U money карт цэнэглэх, борлуулах цэг байршуулан ажиллуулж байна.
1 дүгээр баг Манзушир өргөө хороолол “Ихэр заяа” дэлгүүр
2 дугаар баг Ланс II буудал “Таван эрдэнэ” дэлгүүр
3 дугаар баг Баянхошуу “Ивээл” маркет
4 дүгээр баг Зүүндэлгэр “Өрнөх” дэлгүүр
6 дугаар баг Энхтайван “Замт” дэлгүүр
2023-09-11 14:50:20